Zaya
Quick Facts
Biography
Амьдралын товч намтар
Зураач Самбуугийн Заяасайхан 1975 онд төрсөн бөгөөд Баянхонгор аймгийн Баацагаан сумаас гаралтай. 15 настайдаа лам болохоор шийдэн 2 жил шашны ном үзэж байхдаа түүний сонирхол уран зураг байсныг ойлгон 1997 онд “Соёл” сургуулийг, СУИС-ийн монгол зургийн ангийг 2002 онд төгсөж урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнд өөрийн анхны үзэсгэлэнгээ гаргаж байсан байна. Ерөнхийдөө тэр жаахан antiactemic талдаа зураач хүн. Заяасайхан зураач болохын тулд заавал сургуульд явах шаардлагагүй гэж боддог. Заяасайхан анх яаж зураг зурж эхэлсэн тухайгаа ярихдаа: аав минь уран зохиол, зургийн багш хүн байсан учраас их гоё зурна. Бага байхдаа аав шигээ гоё зураг зурмаар санагдаад нэг л өдөр зураад эхэлсэн гэж ярьсан. Түүний аав дуу цөөтэй, барагтай л бол юм ярьдаггүй хүн байсан. Нэг удаа цагаан дарь эх бурханыг шөнөжингөө зураад яг аавынхаа нүдэнд харагдахаар газарт тавьж унтаад өглөө боссон чинь “Миний хүү чинь зураач болчихжээ” гэж хэлсэн тэр үг нь одоо ч мартдаггүй гэсэн. Заяасайхан зураач гурван хүүхэдтэй бөгөөд хоёр хүү, нэг охинтой. Эхнэр нь одоогоор хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Том хүү нь аавийнхаа авъяасыг өвлөж хөөрхөн зурдаг гэнэ.
Ажлын түүхэн замнал
Заяасайхан зураач сургуулиа төгсөөд Sausalitod хэмээх галерейтэй зургаан жил хамтарч ажилласан. Түүнээс хойш уран бүтээлийн үзэсгэлэнгээ Европ, Англи, Америк, Австрали, Япон, Хятад, Араб, зэрэг 20 гаруй оронд гаргасан. Тэрбээр одоо бие даасан чөлөөт уран бүтээлч. Тэрбээр 2013 онд Сан-Франциско хотноо "Талын баатарууд" нэртэй цуврал бүтээлүүдээ америк үзэгчдэд гаргасан бөгөөд Монгол баатар эрсийн дүр төрхийг дүрсэлсэн түүний бүтээлүүдээс "Монгол зургийн аргыг Японы техниктэй хослуулсан " Хубилай хааны дайчид Японы эрэгт буугаад эзлэн авахаар дайрч байгаа тулалдааныг дүрсэлсэн "Mongolian Invasion" нэртэй зураг үзэгчдийн сонирхлыг маш ихээр татаж байсан байна.
Уран бүтээлийн талаар
Түүний бүтээлүүд эртний нүүдэлчдийн өдөр тутмын амьдрал, төв азийн үндэс угсаанаас сэдэвлэн үндэсний хэв шинж, түүх соёл, хатдын дүр зураг,монгол эмэгтэйн гоо сайхныг илүү тод тусгадаг. Заяа сургуулиа төгсөөд Sausalitod нэг галарейтэй зургаан жил хамтарч ажилласан. Түүнээс хойш уран бүтээлийн үзэсгэлэнгээ Европ, Англи, Америк, Австрали, Япон, Хятад, Араб, зэрэг 20 гаруй оронд гаргасан юм.Түүнд хамтдаа зовлон жаргалаа хуваалцаад явах хэд хэдэн уран бүтээлийн найз нар бий.Тэрбээр одоо бие даасан чөлөөт уран бүтээлч. Ямар ч нам, эвсэл, холбоо, галарейд Заяа 013 онд Сан-Франциско хотноо "Талын баатарууд" нэртэй цуврал бүтээлүүдээ америк үзэгчдэд гаргасан. Монгол баатар эрсийн дүр төрхийг дүрсэлсэн түүний бүтээлүүдээс "Монгол зургийн аргыг Японы техниктэй хослуулсан " Хубилай хааны дайчид Японы эрэгт буугаад эзлэн авахаар дайрч байгаа тулалдааныг дүрсэлсэн "Mongolian Invasion" нэртэй зураг үзэгчдийн сонирхлыг маш ихээр татаж байсан байна.
Заяагийн бүтээлийг худалдаж авах санал байнга ирдэг бөгөөд хамгийн их хөдөлмөр шаардсан, бас өндөр үнэд хүрсэн бүтээл гэвэл “Эртний нүүдэлчдийн мөр” зураг нь нэг жил гаруй хугацаанд бүтсэн ба мөнгөний дутагдлаас болоод гоё зурагнуудаа маш хямд үнээр зарсан тохиолдол зөндөө ч хамгийн хямддаа 3000 ам.доллараас эхэлдэг. Энэ тийм ч үнэтэйд тооцогдохгүй. Уран бүтээлчийн хувьд, дундаж үнэлгээ л юм гэж ярьсан. Тэрбээр одоо хийж байгаа сэдэвээ улам баяжуулж, үргэлжлүүлэх мөн уран бүтээлээрээ гайхагдсан маш сайхан галерей ажиллуулах мөрөөдөлтэй.
Гаргасан уран бүтээлүүд[3]
2001-Монгол дахь Германы элчин сайдын яам- үзэсгэлэн
1999-2003 Улаанбаатар-Соло Арт үзэсгэлэн
2007-2010 Америкийн Нэгдсэн Улс, Калифорниа - Artist Galerie Elektra Sausalito
2008-Австрали, Брисбайн хот-Бие даасан үзэсгэлэн
2008- Япон, Нийхама- Nomad Man үзэсгэлэн
2009- Япон, Мацүяама- Nomad Man үзэсгэлэн
2010- Европ- Nomad Man шоу аялал
2011- Их Британи- Nomad Man шоу аялал
2011- Япон, Осака- Transnational art
2011- Америкийн Нэгдсэн Улс, Нью Йорк- Art expo
2011- Япон, Осака- Nomad Man үзэсгэлэн
2002-2003 Тодорхой бус
2014-Япон, Шизүока- Үзэсгэлэн
2014- Япон, Токио- Legends of the steppe бие даасан үзэсгэлэн
2015- Тайван- Үзэсгэлэн