peoplepill id: lhamkhuu-jagdamba
LJ
Mongolia
5 views today
5 views this week
The basics

Quick Facts

Places
Gender
Female
Birth
Place of birth
Uvs Province, Mongolia
Age
85 years
Awards
Honored Artists of Mongolia
 
The details (from wikipedia)

Biography

Жагдамбын Лхамхүү (1940-) - Монгол улсын Ардын жүжигчин, Монгол улсын Гавьяат жүжигчин. Тэрбээр 1940 онд Увс аймгийн Өндөрхангай суманд малчин аав Ч. Жагдамба, ээж Б.Ундрах нарын охин болж мэндэлжээ.

1963 онд УБДС-ийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгсөөд Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажилласан. 1992 оноос Соёл Урлагийн их сургуульд жүжигчний уран чадварын багшаар одоог хүртэл ажиллаж байна. 1975 онд оройн их сургуулийг урлаг улс төр мэргэжлээр төгссөн. Анхны дэлгэцийн дүр болох "Гологдсон хүүхэн" киноны Цэрэнгийн дүрд 21 насандаа тоглосон байна. Тайзны дүр нь Ч.Лодойдамбын " Итгэж болно" жүжгийн Дуламсүрэн, "Гарын таван хуруу" жүжгийн Сүрэнгийн дүрүүдийг бүтээснээр эхэлсэн.

Мөн Отелло жүжгийн Эмилия, Лир ван жүжгийн Корделия, Интоорын цэцэрлэг жүжгийн Раневская, Баян барлаг жүжгийн Гульбахор, «Нандин эрдэнэ» жүжгийн Дулмаа, «Далан худалч» клубийн теле жүжгийн Сэмбээгийн эхнэр, «Эзэнгүй айл» ОАК-ны "бүдүүн эмээ" Цэнд зэрэг тайз, дэлгэцийн 200 гаруй дүр бүтээсэн Монгол улсын эмэгтэй жүжигчин.

Бүтээл

Дэлгэцийн бүтээл

  1. Гологдсон хүүхэн /1962/ - Цэрэн
  2. Энэ хүүхнүүд үү /1963/ - Хүүхэн
  3. Өндөр ээж / 1968/ - Кассны хүүхэн
  4. Баянбулагийнхан /1973/ - Дуламсүрэн
  5. Жаргал даахгүйн зовлон /1982/ -Дариймаа
  6. Хуучин сүмийн нууц /1982/ - Жаргал
  7. Нандин эрдэнэ /1985/ - Сурмаа
  8. Хүний хүн /1987/ - Авгай
  9. Бадарчны паян /1992/ - Авгай
  10. Хэлтгий заяа /1993/ - Их хатан
  11. Мяу  мяу  /1994/ - Танилцагч эмэгтэй
  12. Тогоруу өдөөрөө уйлдаг /1994/ - Сокорногийн эхнэр
  13. Эр хүн зүрхэндээ уйлдаг /1998/- Ээжийн дүр
  14. Богд уул /1999/ - Ээжийн дүр
  15. Өрөмний өт /1999/ - Авгай
  16. Амин дэнс /2000/ -  Ээжийн дүр
  17. Миний эхнэрийн хурим /2000/ -  Ээжийн дүр
  18. Өшрөх өрөвдөхийн учир /2001/ - Авгайн дүр
  19. Ариусал /2002/ - Авгайн  дүр
  20. Амьдралоги / 2016 / -  Ээж
  21. Гурван найз /2016 / -  Ээж
  22. Ээж /2016 / - Xадам ээж
  23. Рекэт /2016/ - Багш Тунгалаг
  24. Антологи / 2021/  - Aсрамжийн хөгшин

Тайзны бүтээл

  1. Итгэж болно /1963/ -  Дуламсүрэн
  2. Эрхүүд болсон явдал /1963/ - Юура
  3. Яндангийн дуу /1963/ - Дулмаа
  4. Тамирын бэр /1963/ -  Нансал  
  5. Будамшуу /1964/ - Ягаан
  6. Тээлийн хөндий /1964/ - Жура
  7. Далан худалч /1964/ -  Алимаа    
  8. Xоёр эх /1964/ - Вики
  9. Лир ван  /1965/ - Корделия    
  10. Интоорын цэцэрлэг /1965/ - Аня
  11. Төрсөн өдрийн баяр /1965/ - Виолотта
  12. Консулыг хулгайлсан нь /1965/ - Лола
  13. Арвай хээрийн тал /1965/ - Гаамаа
  14. Алтан үст охин  /1966/ - Оюунномин
  15. Эзэд /1966/ - Туяа
  16. Сэтгэлийг шинэтгэсэн нь /1966/ - Настенка
  17. Шинэ байшинд  /1966/ - Цэцэгээ
  18. Хар санаа хар сэтгэл /1967/ -  Луиза
  19. Буутай хүн / 1967/ -  Катя
  20. Гарын таван хуруу /1967/ - Сүрэн
  21. Эхийн сэтгэл  /1967/ - Алиман
  22. Том авгын овоохой   /1968/ - Мэс мэри
  23. Баян барлаг хоёр /1969/  - Гульбахор
  24. Любовь Яровая 1969/ -  Панова
  25. Тэр талд /1970/ - Валя
  26. Анхны тулаан /1970/ - Зина
  27. Өрсөлдөөн /1970/ -  Сурагч
  28. Наян чулууны ой /1970/  - Хишигт
  29. Хөөрхий дөө Марат минь /1971/  - Лика
  30. Өрсөлдөөн / 1971/ - Тома
  31. Арын албаныхан /1971/  - Тогтох          
  32. Цэрэн хаачив / 1971/ - Умаа
  33. Эдип хаан / 1972/ - Xор
  34. Эхийн сэтгэл / 1972/  - Xөтлөгч
  35. Ээдрээ  /1972/ - Xатан
  36. Оролмаа /1973/  - Хүүхнээ
  37. Оролмаа /1973/ -  2-р Малгачин
  38. Оролмаа /1973/  - Долгор
  39. Нүд  /1973/ - Сувилагч
  40. Нүд /1973/  - Тоо бүртгэгч
  41. Нандин эрдэнэ /1973/ - Дулмаа
  42. Маш нууц /1973/ - Тогтох
  43. Цаг өөр болжээ /1974/ - Вардуй
  44. Дөшинжирмийнхэн /1974/ - Цэсмаа
  45. Егорь Булычев /1975/ - Варвара
  46. Цаг өөр болж /1975/ -  Манушак
  47. Ууганхүү /1976/ -  Макарская
  48. Аз жаргалын эрэл /1977/ -  Николаена
  49. Бумбат эрдэнэ /1977/ - Аня
  50. Цэргийн бэлэвсэн гэргий/ 1978/ - Панкратов
  51. Буурай аав /1979/ - Цэрмаа
  52. Цэргийн бэлэвсэн гэргий /1979/-  Клавдия
  53. Гамлет /1979/  - Хатан
  54. Хүний мөс /1980/ - Нарийн бичгийн дарга
  55. Их авхай /1980/ -  Дэжид
  56. Найрын ширээний ууц /1981/ - Зочин эмэгтэй
  57. Баян ба барлаг /1981/ - Рахмахала
  58. Муурын байшин /1982/  -  Муур авгай
  59. Талын баатар /1983/  -  Эх Дагина
  60. Шинэ зам /1984/  - Пагма
  61. Чи хэн бэ /1985/ - Мария
  62. Гарваа /1985/ -  Гарваа
  63. Байцаагч түшмэл /1985/ -  Пошлипина
  64. Интоорын цэцэрлэг /1986/ -  Раневская
  65. Сувдан сондор /1986/ -  Эмэгтэй
  66. Танихгүй жаал /1986/ -  Ээж
  67. Сандрал  /1986/ - Үйлдвэрчний  хороон дарга
  68. Үхэвч үнэн ялна /1987/ - Эмгэн ээж
  69. Галилейн амьдрал /1988/ -  Авгай
  70. Бардам туулай /1988/ - Ээж туулай
  71. Үгүйлэгдсэн хайр /1988/ - Ээж, үл таних авгай
  72. Галууд эргэж ирлээ /1989/ - Янжин
  73. Сэрүүлэг/ 1990/ - Хорлоо
  74. Цагаан дарь эх /1991/ -  Эмгэн
  75. Буцах хаяг /1991/ -  Цэвэлмаа
  76. Эвлээгүй тавилан /1992/ - Цэвэлмаа
  77. Албин /1992/-  Должин
  78. Цусан тахилга /1994/  - Ээж
  79. Стриптиз блюз /2004/ -  Эмээ
  80. Тавтай нойрсоорой /2005/ - Тельман
  81. Отелло / 1978/ - Эмилия

Теле жүжиг

  1. Далан худалчийн клуб цуврал жүжиг /1976, 1978, 1979, 1980/ - Сэмбээгийн эхнэр
  2. Жож сэрээнэн /1984/-  Сэрээнэнгийн авгай
  3. 13 дахь дарга /1988/ -  Халида

Теле кино

  1. Хүний сайхан чанар /1977/-  Дулмаа эмч
  2. Эзэнгүй айл 16 ангит кино /1994, 1995,1996/ - Цэнд буюу бүдүүн эмээ
  3. Цасан гаа /1994/ -  Авгай

Найруулсан жүжиг

  1. Цаг өөр болжээ /1996/
  2. Хар санаа хайр сэтгэл /2000/
  3. Будамшуу /2000/
  4. Хоёр эзний нэг зарц /2003/
  5. Саарал чоноын паян /2003/ хүүхдийн жүжиг
  6. Аянгын бороо /2007/
  7. Зөрүүд бүсгүйг номхотгосон нь /2007/
  8. Цайны мухлаг /2011/ 
  9. Мандах нар  /2015/
  10. Баян ба барлаг /2015/
  11. Турхин хатны зүүд / 2015/
  12. Бээжин хүн /2019/
  13. Маанаг гайхал /2019/
  14. Зүггүй шөмбөөлэй /2019/ хүүхдийн жүжиг

Найруулсан кино

  1. Эp хүн зүрхэндээ уйлдаг /1998/

Тайлан тоглолт

  1. Сэтгэлээс ургасан дүрүүд тайлан тоглолт  /2005/
  2. Шавийн эрдэм багшаас тайлан тоглолт /2011/

Гавьяа шагнал

  • 1977 онд Монгол улсын гавьяат жүжигчин  цол
  • 1990 онд Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдэг 
  • 2004 онд Боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдэг
  • 2008 онд Монгол Улсын ардын жүжигчин цол
  • 2011 онд Ардын жужигчин, Төрийн шагналт, эрдэмтэн, зохиолч Э.Оюуны нэрэмжит шагнал
  • 2014 онд Радио телвизийн тэргүүний ажилтан цол, тэмдэг
  • 2016 онд Гэгээн муза наадмаас хүндэт муза шагнал

Эх сурвалж

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Lhamkhuu Jagdamba is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Lhamkhuu Jagdamba
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes