peoplepill id: khorloogiin-urtnassan
KU
Mongolia
1 views today
3 views this week
Khorloogiin Urtnassan

Khorloogiin Urtnassan

The basics

Quick Facts

Places
Work field
Birth
Place of birth
Ulaanbaatar, Mongolia
Age
80 years
Instruments:
The details (from wikipedia)

Biography

Хорлоогийн Уртнасан - Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн эмэгтэй дуучин.

Намтар

1945-03-03-нд Улаанбаатар хотод төрсөн. Төв аймгийн Батсүмбэр суманд бага, дунд сургууль төгсөж, 1959-1963 онд УДБЭТ-ын дэргэдэх гоцлол дуучны анги, 1970-1972 онд Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургүулийг дуурийн дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн. 1963 онд УДБЭТ-д зарлагч, 1964 онд дуучин, 1968-1970 онд ЦДБЭЧ-д дуучин, 1972-1995 онд УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллажээ. 1973 онд Берлин хотноо болсон ДЗО-ны 10-р их наадмын тэргүүн байр эзэлсэн. Москва хотын Их Театр, Кремлийн их хурлын ордон, Кишинев, Ташкент, Душанбе, Алма-Ата хотын дуурийн театр, Болгарын Софи хотын “Ардын театр”, Пелевен, Варна, Стара Загора хотын дуурь бүжгийн театруудад уригдан тоглосон. Тэрээр дэлхийн сонгодог дууриудын тунгалаг хоолойгоор дуулаачдад зориулсан дүрүүдэд тоглож, өөрийн орны хөгжмийн зохиолчдын нийтийн дууны урлаг болон мэргэжлийн дууны бие даасан төрөл зүйлийг хөгжүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн юм.

1994 оноос СУИС, ХБК-д дуулаачийн тэнхимд дуулах ур зүйн багшаар ажиллаж байна.

Бүтээсэн дүрүүд

  • Дж.Пуччини “Чио чио сан” Чио Чио Сан 1983 онд
  • Б.Дамдинсүрэн “Амарсанаа” Гэрэлгуа 1970 онд
  • А.Бородин “Игорь ван” Ярославна 1972 онд
  • Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” Нансалмаа 1976 онд
  • Дж.Верди “Травиата” Виолеттад 1977 онд
  • П.И.Чайковский “Евгений Онегин” Татьяна 1980 онд
  • Дж.Пуччини “Тоска” Тоска 1981 онд
  • А.Даргомыжский “Лусын дагина” Наташа 1982 онд
  • П.И.Чайковский “Иоланта” Иолантад 1984 онд
  • Дж.Верди “Отелло” Дездемона 1989 онд
  • Дж.Пуччини “Турандот” Турандот 1990 онд зэрэг 20 гаруй дуурийн гол дүрүүдийг бүтээсэн.

Найруулагчаар

  • 1984 онд Б.Ямпилов “Шидэт ваар”,
  • 1991 онд Дж.Пуччини “Чио Чио Сан”,
  • 2002 онд Д.Лувсаншарав "Хар Хорум"дууриудыг найруулан тавьсан.

Гавьяа Шагнал

  • 1976 он: БНМАУ-ын МУГЖ
  • 1981 он: Ардын Жүжигчин цол хүртсэн.
  • 1984 он: Дж.Верди “Травиата”, Дж.Пуччини “Чио чио Сан”, Дж.Пуччини “Тоска” зэрэг дууриудад гол дүр бүтээсэн тул төрийн шагнал хүртсэн.
  • 1999 он: Зууны мэдээ сониноос явуулсан санал асуулгаар "20-р зууны шилдэг эмэгтэй дуурийн дуучин" хүндэтгэлийг хүртсэн.

Эх сурвалж

  1. ikon.mn: ЭМГЭНЭЛ; нийтлэгдсэн 2019-2-2, хандсан 2019-2-3
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Khorloogiin Urtnassan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Khorloogiin Urtnassan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes