peoplepill id: undarmaa-gonchig
UG
Mongolia
1 views today
1 views this week
The basics

Quick Facts

Places
Gender
Female
Place of birth
Govi-Altai Province, Mongolia
Age
50 years
The details (from wikipedia)

Biography

Гончигийн Ундармаа нь Монгол улс (БНМАУ)-ын Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд эцэг Гончиг, эх Туяа нарын хүүхэд болон төрсөн бөгөөд түүний ээж нь Говь-Алтай аймгийн "Алтай" чуулгын бүжигчин байсан болохоор Ундармаа урлагт дуртай, оролдлоготой нэгэн болж өсчээ. Тэрээр 1991 онд Говь-Алтай аймгийн Алтай хотын 10 жилийн 2-р дунд сургуулийг төгсөн, 1991-1995 онд СУИС-ийг кино драмын жүжигчин мэргэжлээр дүүргэж Эрдэнэт хотын театрт хүүхэлдэйн, инээдмийн, драмын жүжигт гурван жил жүжигчнийхээ мэргэжлээр ажиллав. 1997 онд хошин урлагт хөл тавьж хошин урлагийн театрт жүжигчин 2000 - 2013 онд Хошин урлагийн "Шинэ үе" продакшнд жүжигчнээр тус тус ажилласан байна.

2013 онд өөрийн UFilm Уран Бүтээлийг Нэгдлийг үүсгэн байгуулж өнөөг хүртэл үзэгчдийн таашаалд хүрсэн кинонуудыг продюсерлэн бүтээж, зарим киноныхоо найруулагчаар ажиллахын сацуу жүжигчнийхээ мэргэжлээр ажилласаар байна. 2018 онд “U Stage” театрыг үүсгэн байгуулж анхны тайзны уран бүтээл болох “Ангарагаас ирсэн эмэгтэй” модерн жүжгийн ерөнхий продюсер, жүжигчнээр ажиллаж, мөн Михаил Шолоховын “Дөлгөөн Дон” романаас сэдэвлэсэн жүжгийг орос хэлээр тоглуулан ерөнхий продюсераар ажиллав. 2018 онд "Дэрний сэтгэл" хүүхдийн жүжгийг продюсерлэн тоглуулж МҮОНРТ-ийн алтан сан хөмрөгт бичүүлж хадгалуулсан. 2013 оноос "Итгэлийн танхим" ТББ-ыг үүсгэн байгуулан эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн үйлчилгээнд тав тухтай, эмх цэгцтэй, соёлтой орчныг бий болгоход хувь нэмрээ оруулах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж, 5 төслийг хэрэгжүүлэн тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү ажлыг нь 2018 онд Эрүүл мэндийн салбараас үнэлэн Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнажээ.

UFilm Уран Бүтээлийн Нэгдэл

2013 оноос хойш “Single ladies 1, 2, 3, 4”, “Тютю”, “Амьдралоги” гэсэн бүрэн хэмжээний уран сайхны 6 киног өнөөг хүртэл үзэгчдийн хүртээл болгосон бөгөөд баримтат кино, баримтат нэвтрүүлэг, танилцуулга нэвтрүүлэг зэрэг нийт 15 контент бүтээсэн.

Single Ladies 1

“Single Ladies” романтик инээдмийн уран сайхны кино нь 2013 онд нээлтээ хийсэн. Тухайн жилийнхээ кино театрт хамгийн өндөр үзэлттэй киногоор шалгаран Univision, Skymedia-гийн хамгийн олон хандалттай кино болсон.

Үйл явдал

Гурван өөр насны ганц бие бүсгүйчүүдийн амьдралыг романтик, инээдмийн төрлөөр дүрслэн харуулсан. 40 шүргэж яваа гутлын дэлгүүрийн захирал Ариунсанаа, 30 гарч яваа түүний менежер Сарангуа, дөнгөж 20 насны босгыг алхаж яваа цоглог бүсгүй Гэрэлцэцэг нар үзэл бодол нийлдэг, гайхмаар сайхан дотны найзууд. Гэтэл нэгэн өдөр тэд санаандгүй явдлаас болж яаралтай нөхөрт гарахгүй бол болохгүй болсноо мэдэрцгээнэ. Ингээд тэд Батаа хэмээх алдартай сэтгэлзүйчийг хөлслөн ганц бие амьдралдаа цэг тавихаар санаа шулуудах боловч нөхөрт гарна гэдэг санаан зоргоор бүтдэг асуудал биш болохыг өөрсдийн биеэр мэдрэн хөгдөх болно.

Single Ladies 2

Энэхүү романтик инээдмийн уран сайхны кино нь 2015 онд нээлтээ хийсэн бөгөөд одоогоор хамгийн өндөр үзэлттэй Монгол киногоор шалгараад байна.

Үйл явдал

Ганц бие бүсгүйчүүдийн адал явдал энэ удаа санаанд оромгүй зүйлсээр дүүрэн эхэлнэ. Гэнэн томоогүй ч гэнэтийн явдлаар бэлэг барих дуртай Гэрэлцэцэгийн аюултай дурлал, сайхан бүсгүй Сарангуагийн ээлжит паянгуудаас гадна сайхан сэтгэл, гэнэн итгэмтгийгээсээ болж үргэлж асуудалд өртөж байдаг Ариунсанаа мөрөөдлийн ханхүүтэйгээ огтын санаандгүй таарч, үүнийгээ анзаарахгүй явааг энэ ангиас л үзэх болно. Гэвч явж явж тэдний энэ үйлийн үртэй учрал, огцом эргэлтүүд нэг л хүн дээр огтлолцож таардаг нь “Бумтан” хочит Сэргэлэн байх нь тэр... Гэвч тэдний сэтгэлийг булаах дэгжин эр Сэргэлэн үнэндээ төсөөлснөөс тэс ондоо эр байна.

Single Ladies 3

Бүтэлгүй хайр дурлалаасаа болон шаналж байгаа найзынхаа сэтгэлийг засах зорилгоор гурван найз бүсгүй хөдөөгийн замд жолоо зална. Монгол орныхоо онгон дагшин байгалийг бахадсаар аялал таатай эхлэх ч замдаа төөрөн Найман нуурын хөвөөнөө ирснээр тэдний аялал бүр ч сонирхолтой болж эхэлнэ.

Тютю

"Тютю" уран сайхны киног нь 2015 онд Prime Pictures-тэй хамтран бүтээсэн. Монголын кино урлагийн дээд шагнал болох “Mongolian Academy Awards 2015” наадмын “Дебют кино”-гоор шалгарсан.

Үйл явдал

Ээж шигээ балетийн бүжигчин болох мөрөөдөлтэй Алимаа ЗХУ-д мэргэжлийн сургууль дүүргэн эх орондоо ирэв. Түүнийг ирэхэд аав нь тосч авсангүй, бусдын матаасаар хилс хэрэгт гүтгэгдэн хоригджээ. Аавыгаа шоронгоос гаргахын төлөө Алимаа өндөр албан тушаалтай Онолт даргын эрхэнд хүчээр орж, улмаар “төрийн хүүхэн” болсон нь түүнийг найз нөхөд, хайртай залуугаас нь салгах тавилантай байв.

Амьдралоги

Романтик инээдмийн уран сайхны кино нь 2017 онд нээлтээ хийсэн. Одоогоор 3 сарын турш кино театруудын өндөр үзэлттэй кино хэвээрээ байна.

Үйл явдал

Аз жаргал, зовлон гуниг, хайр дурлал, хардалт, амжилт, бүтэлгүйтэл гээд л хар, цагаан хосолж байдаг хүний амьдралд бид төрөхдөө "Амьдралын сурах бичиг"-ээ өвөртлөөд ирдэг бол хичнээн сайхан! Өөрийн биеэр туулж байж л амьдралын зах зухаас мэдэж, сурч, туршлагажиж ухаардаг. Энэ бол "Амьдралоги" юм. Тэгвэл амьдралынхаа 2 дахь үеийн хямралд орсон гэр бүлийн хос, амжилттай яваа ч заяаны ханиа хараахан олоогүй бүсгүй, залуу халуун насныхаа алдаа, оноог дэнслүүлэн яваа оюутан охин болон киноны бусад дүрүүдийн аз жаргалын төлөөх тэмцэл болон тэдний санаанд оромгүй сонголтуудыг багтаасан кино юм.

Single Ladies 4

Уг кино 2020 оны 2 сарын 2-нд нээлтээ хийх байсан ч Ковид-19-н улмаас хойшлон 2020 оны 10 сарын 1-нд үзэгчдийн хүртээл болгохоор нээсэн.

Нийгмийн сайн үйлс

Эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн үйлчилгээнд тав тухтай, эмх цэгцтэй, соёлтой, эрүүл орчныг бий болгоход хувь нэмрээ оруулах зорилготойгоор 2013 онд "Итгэлийн танхим" төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан.

Гүйцэтгэсэн төслүүд

1. Улсын Клиникийн Нэгдүгээр Амаржих Газрын хүлээлгийн танхимыг засаж тохижуулах ажлын хүрээнд анх удаа иж бүрэн камержуулсан аавуудын өрөөг бий болгож, засал, тохижилтын ажлыг гүйцэтгэн хүлээлгэн өгсөн.

2.  2013 онд УНТЭ-ийн ЯТТ-ын хүлээлгийн танхимыг засаж тохижуулах ажлын хүрээнд эмч ажилчдын амралтын өрөө, эмч нарын ажлын өрөө, иргэдийн хүлээлгийн танхим,  өвчтөний үзлэгийн өрөө, ариун цэврийн 2 өрөө бүхий нийт 220 м талбайг хөрөнгө оруулалтаар засаж тохижуулсан.

3. 2014 оны Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Нэгдсэн Төвийн Хүүхдийн Зөвлөх Поликлиникийн хүлээлгийн танхимыг бүрэн засаж тохижуулсан. Хүлээн авахын нийт 200 м2 талбай буюу  хүлээн авах хэсгүүд, өвчтэй хүүхдүүд тоглох тоглоомын өрөөнүүдийг бүрэн засвар хийж тавилгажуулан засвар тохижилтын ажлыг хариуцан хийлгүүлсэн.

4.  Авъяас хүүхдийн ордны гал тогооны хэсгийн “Анун” ХХК – тай хамтран эрүүл аюулгүй орчин бүрдүүлэн засвар хийн, тавилга тоног төхөөрөмжтэй болгосон.

5.  2015 онд СХДЭМТөвийн харьяа БАЯНХОШУУ САЛБАР амбулаторын хүүхдийн кабинет хүлээлгийн танхимийн 136м2 талбайг засч тохижуулсан.

6. 2016 онд Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлэгийн Хүүхдийн тасгийн 508м2 хүүхдийн хэвтэн эмчлүүлэх өрөөнүүд, эмч сувилагчийн өрөө, ажилчдын хувцас солих өрөө, халваргүйгүйжүүлэх өрөө, ариун цэврийн өрөө, амралтын хэсэг, хүүхдийн тоглоомын хэсэг, хүлээлгийн танхим зэргийг засч тохижуулан бүрэн тавилгажуулсан.

7. МУСТА жүжигчин Г.Ундармаагийн санаачилгаар “Мишээл Групп” ХХК ивээн тэтгэж “Өнөр бүл” хүүхдийн төвийн дэргэдэх “Хүүхдийн өргөө-2” төв байрны “Бүжин” бүлгийн бүтэн болон хагас өнчин 8-10 настай хүүхдийн өрөөнүүдийг бүрэн засаж тохижуулсан.

8. СЗСҮТөв, “Итгэлийн танхим” ТББ, “Оюу Толгой” ХХК зэрэг 10 гаруй аж ахуйн нэгж, хувь хүний оролцоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний эцэг, эх, асран хамгаалагчид зориулсан стандартад нийцсэн, хүртээмжтэй, ээлтэй, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан ганцаарчилсан болон бүлгийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх танхимыг засч тохижуулан хүлээлгэн өгсөн.

9. 2020 онд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн засвар тохижилтын ажлыг гүйцэтгэв.

Жүжгүүд

Драмын жүжгүүд

ОнУран бүтээлийн нэрДүрНайруулагч(ид)Тэмдэглэл
1993Фридрих Шиллерийн “Хар Санаа Хайр Сэтгэл”Миллер  Л. Лхасүрэн   
1993“Сар Нуугдсан Шөнө”БүжинЛ. Лхасүрэн   
1995   Жан Батист Мольер “Аргагүй Эрхэнд Оточ”ЖаклинЛ. Лхасүрэн   
1995   Н. Баатарсүх “Үрийн Заяа”НоминН. Баатарсүх
1997   Ч. Найдандорж “УРХИ”Мөрдөгч эмэгтэйЧ. Найдандорж
1997    “Худалч Эхнэр”   КетиБаярмагнай
1997   Ч. Ганхуяг “Нохойн Сүрэг”БанхарБаярмагнай
2007   Рей Куне “Бүнд Унтаж Байхад”Жейни   Н. Ганхуяг   
2008Рей Куне “Галзуу Дурлалт Залуу”Барбара СтиттН. Ариунболд   
Уран бүтээлийн нэрПродакшн
“Орших уу? Эс орших уу?”Хүүхэлдэйн театр – Эрдэнэт хот
“Гэр Бүлийн Болон Бусад Асуудал”Хүүхэлдэйн театр – Эрдэнэт хот
"Охидын Үзлэг"Хүүхэлдэйн театр – Эрдэнэт хот
“Буруу Дэвдэг Шувуу”Хүүхэлдэйн театр – Эрдэнэт хот
“Өргөстэй Цэцэг”Хошин Урлагийн театр – Улаанбаатар хот
"Битүү Шөл"Хошин Урлагийн театр – Улаанбаатар хот
“Хууль Завхруулагчид”17 чингэлэг инээд – Улаанбаатар хот
“Амь Амиа Бодоорой"Шинэ үе продакшн – Улаанбаатар хот
“Хадмууд Мандтугай”Шинэ үе продакшн – Улаанбаатар хот
“Хүргэн Бэрүүд Хүчтэй”Шинэ үе продакшн – Улаанбаатар хот
“Үнсүүлээгүй Үлдсэн Охин”Шинэ үе продакшн – Улаанбаатар хот
“Доголон Могой”Шинэ үе продакшн – Улаанбаатар хот
“Ширэнгэнд Өнгөрүүлсэн Өдрүүд”Шинэ үе продакшн – Улаанбаатар хот
"Салаа Утасны Гай”Шинэ үе продакшн – Улаанбаатар хот
“Тив Алгассан Хайр”Шинэ үе продакшн – Улаанбаатар хот
“Дурласан Хүнийг Яах Юм Бэ?”Шинэ үе продакшн – Улаанбаатар хот
“Ер Бусын Амьдрал”Шинэ үе продакшн – Улаанбаатар хот
“Бүсгүйчүүд Дахин Дурладаг уу?”Шинэ үе продакшн – Улаанбаатар хот
“Хайртыгаа Хайрлах Жор”Шинэ үе продакшн – Улаанбаатар хот
“Мөнгө Өгвөл Онц Сурна”Шинэ үе продакшн – Улаанбаатар хот
"Итгэмээргүй Гэхдээ Үнэн"Шинэ үе продакшн – Улаанбаатар хот
"Охидыг Битгий Уйлуул”Шинэ үе продакшн – Улаанбаатар хот
"Эхнэрийнхээ Төлөө Гүй"Шинэ үе продакшн – Улаанбаатар хот
"Гэрлэсэн Эрчүүд Гэртээ Харь!”Шинэ үе продакшн – Улаанбаатар хот
"Намар Буцаагүй Хайр”Шинэ үе продакшн – Улаанбаатар хот
"Мянга Дахь Захидал”Шинэ үе продакшн – Улаанбаатар хот
"Анхны Хайрын Захидал”Шинэ үе продакшн - Улаанбаатар хот
Уран бүтээлийн нэрОнТэмдэглэлДүр
Ангарагаас Ирсэн Эмэгтэй2018Продюсер, жүжигчинУянга
Дөлгөөн Дон2018Продюсер
Дэрний Сэтгэл2019Продюсер

Уран сайхны кинонууд

ОнБүтээлийн нэрДүр
2013“Single Ladies"   Ариунсанаа
2014-2015“Тютю”
2015-2016"Single Ladies 2"Ариунсанаа
2016-2017"Амьдралоги"Ундармаа багш
2017-2018"Single Ladies 3"Ариунсанаа
2019-2020"Single Ladies 4"Ариунсанаа


Шагналууд

  • Монгол улсын соёлын тэргүүний ажилтан
  • Алтан гадас одон
  • Эрүүл мэндийн тэргүүний ажилтан
  • Монгол улсын худалдааны тэргүүний ажилтан
  • Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн

Баримтын холбоос

Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Энэ Монгол үндэстэнд хамаарах энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Undarmaa Gonchig is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Undarmaa Gonchig
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes