peoplepill id: uday-1
U
1 views today
1 views this week
The basics

Quick Facts

Gender
Male
Death
Positions
N/A
The details (from wikipedia)

Biography

Удай ван нь Монголын үндэсний тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, Богд Хаант Монгол Улсын Засгийн газрын тэргүүн түшмэл, Өвөр монголыг чөлөөлөх Таван замын байлдааны гол жанжны нэг бөгөөд түүхэн гавьяатай дипломатч нэгэн байжээ. Удай ван нь Өвөр монголын Жиримийн чуулганы дэд дарга, Хорчин өмнөд хошууны засаг ноён байсан байна. Харин Богд хаант Монгол Улсад дагаар орж ирсэний дараа Цэргийн яамны дэд сайд болсон байна.

Удай ван нь Хорчин хойд хошууны засаг ноён Раашминжүүр, дүү Бөхбаяны хамт Нэгдсэн Монголын үйл хэрэгт нэгэн сэтгэлээр зүтгэсэн билээ. 1912 онд Өвөр монголын тусгаар тогтнолын төлөөх томоохон зэвсэгт бослогыг өмнөд монголын Жирмийн чуулганы Хорчин баруун гарын хошууны Засаг ноён Удай толгойлсон юм. Эх нутаг, гэр орон, мал хөрөнгөө сүйтгүүлсэн монгол эрс чухам Удайгаар толгойлуулан Согоотын бэлд хуарагнаж байсан хойт Хятадын цэргийн гол хүч рүү үхлийн цохилт өгч чадсан юм. Энэ нь Өмнөд Монголын эх орончдын Хятадыг цочоосон томоохон ялалт байлаа. Удайн цэргийн хүчний эл амжилтад Хорчин зүүн гарын хошууны засаг ноён Раашминжүүр ихээхэн тусалжээ.

Монголын төлөөлөгчид

Энэхүү ялалтанд зоригжсон Өвөр монголд бослого тэмцэл нэлэнхүйд нь өрнөсөн байна. Өвөр монголд Хүрээний цэрэг ирэхийг хүлээлгүй, хятадын харгисуудын эсрэг том бослогыг дэгдээж Кайлу зэрэг олон тооны хотуудыг эзлэхэд хятадууд өвөрмонголоос дүрвэж эхэлжээ. Хятадын ерөнхийлагч Юань Шикай хойт хятадын баруун европын зэвсгээр хангаж, сургасан томоохон хүчийг Удай ван тэргүүтэй босогчдын эсрэг давшилтанд оруулсан боловч цохигдсон байна. Үүнд хорссон Юань Шикай маршал Жан Золингоор командлуулсан их цэргийг дахин давшуулсан байна. Үүний эсрэг Удай ван Кайлугийн тулалдаанд 5000 цэрэгтэйгээр Хятадын 15 мянган цэргийн эсрэг 20 хоног тулалдсан боловч аргагүй давуу хүчинд дийлдэж, цөөн тооны цэргийн хамт Ар Монголд дүрвэн иржээ.

Удай ванг Богд хаан Цэргийн яамны дэд сайд болгосон ба Таван замын байлдаанд Манлайбаатар Дамдинсүрэнгийн хамт ерөнхий командлагчаар оролцжээ. Мөн тэрээр Сайн ноён хан Намнансүрэнгийн хамт Хаант Орос Улсад хэлэлцээ хийхээр очсон Монголын төлөөөлөгчдийн бүрэлдхүүнд оролцсон байна. Түүнийг Богд хаан ихэд үнэлдэг байсан тул 1915 оны гурван улсын Хиагтын гэрээнд оролцуулсан байна. Удай ван нь Хиагтын гэрээнд оролцохдоо, Орос, Хятадын саналыг огтхон ч хүлээн зөвшөөрөлгүй, гагцхүү Их Монголын бүрэн тусгаар тогтнолын төлөө тууштай зогсч байсан билээ.

Хиагтын гэрээний дараа Удай ван өөрийн сайн дураар төрийн албыг орхин төрсөн нутаг ус руугаа явсан бөгөөд түүнээс хойш түүнтэй холбоотой ямар нэг мэдээлэл байдаггүй байна. Бодоход буцаж очоод хятадад хорлуулсан байх магадлалтай.1915 онд хүүгийн хамт бээжинд очсон ба 1920 онд Бээжинд таалал төгссөн.

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Uday is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Uday
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes