peoplepill id: samandyn-javkhlan
SJ
Mongolia
1 views today
1 views this week
Samandyn Javkhlan
Mongol singer

Samandyn Javkhlan

The basics

Quick Facts

Intro
Mongol singer
Places
Work field
Gender
Male
Place of birth
Ulaangom, Uvs Province, Mongolia
Age
44 years
The details (from wikipedia)

Biography

Самандын Жавхлан (1980 оны хоёрдугаар сард Улаангомд төрсөн) — монгол хэлээр дуулж 2000 оноос Монгол улс, улмаар нийт Монгол угсаатны дунд танигдсан зохиолын дуучин, улс төрч. 2009 онд Монгол улсын гавьяат жүжигчин болсон. 2016 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар бие даан нэр дэвшиж ялалт байгуулснаар 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажиллахаар болсон.

Намтар

Бага нас, сургууль

Жавхлан 1980 оны 2 сарын 21-нд Монгол улс (БНМАУ)-ын Увс аймгийн төв Улаангом хотод ойрд-дөрвөдийн яст монгол үндэстэн Самандын хөвүүн болон төржээ. Дээрээ нэг ах, хоёр эгч, доороо нэг охин дүүтэй буюу таван хүүхэдтэй айлын дөрөв дэх нь юм. Түүний эцэг Даржаагийн Саманд инженер, шүлэг зохиодог хүн байсан бол эх Лхагвын Тогтох нь түүх, газар зүйн багш байв.

Жавхлан Улаангомын II 10 жилийн дунд сургуулыг дүүргээд 1997 онд 17 настайдаа Улаанбаатарт ирж СУИС-т дуурийн дуучны ангид элсэн сураад 2003 онд бакалавр зэрэгтэй төгсч мэргэжлийн дуучин болжээ. Ахиулан сурч 2006 онд магистр зэрэг авсан.

Дуучны амжилт

Оюутан Жавхлан нэг сургууль, нэг ангийн Баясгалантай хослон дуулж эхлэв. Тэд 2000 онд Мөнхрөх ч биш дээ хоёулаа, Хонгорхон үр минь гэх хоёр дуугаараа анх олонд танигдсан. 2001 оны Насны хайр нь тэр хоёрыг Монгол оронд алдаршуулжээ.

Улс төр, монголчлол

  • 2009 оны УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгуульд Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшиж 3.8 хувь санал авсан.
  • 2012 оны УИХ-ын сонгуулийн 15-р тойрог, Увс аймагт МАХН-аас нэр дэвшиж 11.36 хувь (4251 хүн) санал авчээ.
  • 2016 оны УИХ-ын сонгуулийн 54-р тойрог Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж ялалт байгуулснаар УИХ гишүүн болов.

Хань, гэр бүл

Үзэгч сонсогчид Жавхлан Баясгалан хоёрыг хослон дуулсаар гэрлэх байх гэж хардаг байсан ч эсрэг эргэж 2003 оноос хамт дуулахаа ч больжээ. Жавхлан тэд амрагийн харьцаатай байгаагүйг батлаж «Баясгалан миний найзтай үерхдэг байсан» гэж хэлсэн.

С.Жавхлан 2007 онд "Торгоны зам" компанийн захирал Гантөмөрийн охин, Ховдын уугуул, Германд эмчийн мэргэжил эзэмшиж ирсэн Долгормаатай нийлсэн ч жилийн дараа салав. Амьдрах хэв маяг зөрөлдсөн гэдэг. Охин Юм-Агь нь эх дээрээ үлджээ.

2010 онд Архангайн Булган сумын уугуул, уртын дууны "Шуранхай" хамтлагийн дуучин (1984 онд төрсөн) Гантөгсийн Эрдэнэчимэгтэй гэрлэж, эхнэрээ хотоос хөдөө аваачин араг түшүүлэн төрүүлж олныг цочирдуулсан. Тэнд төрсөн нь Үжингүнж гэдэг нэртэй бол түүний дүү охин Өдрийнцолмон 2011 онд мэндэлжээ. Монголсог С.Жавхлангийн гэр бүл европ хувцаснаас татгалзаж, байнга дээл өмсдөг болсон.

Уран бүтээл

Цомог

  • «Харин ...» (2004)
  • «Хүүгийн бодол» (2005)
  • «Исгэрээ» (2006)
  • «Самандын Жавхлан» (2006)
  • «Би Монгол хүн» (2006)
  • «Чононгоо» (2007)
  • «Надаас чамд» (2008)
  • «Хайрын талст» (2008)
  • «Өмөлзөж харамлах нутаг» (2010)
  • «Гал Дуудсан Монгол Аяалгуу» (2012)
  • «Нутгаа санасан Монгол»
  • Хамаг монгол (2014)

Шалгармал дуу

Лавлах бичиг

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Samandyn Javkhlan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Samandyn Javkhlan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes