peoplepill id: njamyn-cegmid
NC
Mongolia
1 views today
1 views this week
The basics

Quick Facts

Places
Birth
Age
115 years
The details (from wikipedia)

Biography

Нямын Цэгмид Ардын жүжигчний уран бүтээлийн хөрөг УРАН АВЪЯАС, ОЮУН БИЛГЭЭ УРЛАГТ ЗОРИУЛСАН ХҮН Монголын театр хөгжлийнхөө түүхэнд авъяас билэгтэн олныг төрүүлсээр илсэн билээ. Манай театрын урлагийн гарамгай зүтгэлтний нэг бол БНМАУ-ын Ардын жүжигчин Нямын Цэгмид юм. БНМАУ-ын Ардын жүжигчин Нямын Цэгмид бол оюун билэгт авъяаслаг жүжигчин бөгөөд түүний бүтээсэн менго, Пеклеванов, Верст, Дандар, Даравгар, Цотон, Богд зэрэг өөр хоорондоо адилгүй өвөрмөц олон сонин дүрүүд театрын түүхэнд үүрд үлдэнэ. Ардын жүжигчин Нямын цэгмид сэтгэлгээ сайтай жүжигчин төдийгүй, шилдэг найруулагч юм. Н.Цэгмид оюун билэг авъяас чадвар, хүч хөдөлмөрөө театрын урлагийг хөгжүүлэхэд бүрэн шавхаж дайчилсан бүтээлч зүтгэлтэн мөн. Монголын театрын ахмад зүтгэлтний нэг БНМАУ-ын ардын жүжигчин Н.Цэгмид 1910 онд Булган аймгийн могод сумын нутагт болох Сайхан хулж гэдэг газар малчин ард Нямын гэрт төржээ. арван хэдэн настай жаалхүү ардын хувьсгалын ачаар сумын бага сургуульд орж суралцан төгсөөд Авзагын хошуу, Хамбын хүрээнд бичээчийн ажил хийж байжээ. тэр үед ардын нам засгийн бодлого хувьсгалт арга хэмжээний тухай олон түмэнд сурталчилан таниулах зорилгоор ухуулаг урлаг уран сайхны бригадтай хамт аймаг хошуудаар ажиллаж байв. авъяастан залуучуудаар бүрдэл болсон урлагийн энэ бригад нь ардын урлагт түшиглэн үлгэр магтаал хэлэх, дуулах хөгжимдөх ший гаргах зэргээр олон төрөл зүйлийг үзүүлдэг байв. Хар шар феодлын харгис дээрэнгүйлэл, шунахай ховдог шинж, завхай зайдан бузар явдал, ялзарч хоцорсон хуучин үзэл санааг хайр найргүй илрүүлэн шүүмжилсэн олон тооны жүжгийг орон нутагт тавьж сонирхуулж байсан байна. Энэ бүхэн Н.Цэгмидийн анхаарал сонирхолыг айхтар ихээр татаж байжээ. Төвөөс авзагын хушуунд очсон урлагийг бригадын хүмүүс “Саьъяа носн” гэдэг дуут жүжгийг орон нутгийн сайн дурын уран сайханчдад зааж сургахад Н.Цэгмид оролцож Ламъяа ламын рольд жүжиглэсэн нь ирээдүйн ардын жүжигчин болохын их үүсвэр байлаа. Дараа нь Н.Цэгмид Улаанбаатар хотын Санхүүгийн сургуульд шилжин ирж суралцахдаа сургуулийн дэргэдэх уран сайхны дугуйланд идэвхтэй оролцохын хамт төвийн үзвэрийн газруудад их явах болов. Энэ үе бол манай оронд үндсэний театр байгуулх бэлтгэл үе байсан учир мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай байла. ЗХУ-аас уригдан ирсэн уран сайхны мэргэжилтэн А.Ефреемов, найруулагч байсан Гомбожав, жүжигчин Ё.Шаравдоо нарын бүрэлдэхүүнтэй комисс хотын сургууль соёлын газруураад явж театрын зорилго бодлогыг тайлбарлан таниулж, театрт сайн дураараа орохыг хүсэгчдийг шалгаж байв. Тэр шалгалтаар санхүүгийн сургуулийн дэргэдэх уран сайхны дугуйлангаас Б.Жадамбаа, Н.Цэгмид нар шалгарчээ. Шалгалтанд тэнцсэн боловч мэргэжилтэй санхүүгийн мэргэжилтэн дутагдалтай байсан учраас Н.Цэгмидийг театр шилжүүлсэнгүй харин засгийн газрын нягтлангаар томилов. Гэвч Н.Цэгмид өөрийн хүсэл сонирхолтой уранс айхны сайн дурын ажилд идэвхтэй оролцож, тэр үеийн нэрт жүжигчин “Дэлдэн боохой” хэмээх Лувсансодном, Дамдинбазар нартай ойртон танилцсан нь Н.Цэгмидэд уран бүтээлийн том алхам болжээ. 1932 онд Н.Цэгмид Улсын төв театрт нягтлан бодогчоор шилжин ирж үндсэн ажлаа хийхийн хамтаар оройн түр сургуульд амжилттай суралцан урлагийн ухааны зарим нэг үндэсүүдтэй танилцжээ.

Тайзнаа бүтээсэн дүрүүд

ЗохиолчЖүжгийн нэрДүрОн
-Сумъяа ноёнБээжийн лам1924
-Ах дүү гөрөөчинДүү1931
С.БуяннэмэхҮнэнАрд1932
Ч.РаднаабазарЭнэ ямар ёс вэ?Өвгөн1932
Ши.АюушХэлбэр нугалааЛам банди, ядуу ард1932
С.БуяннэмэхЭрдэнэт соёмбын эрэлхэг жанжин СүхбаатарСалга лам1933
С.БуяннэмэхШөнийн бугХулгайч1934
М.ЯдамсүрэнЦоожтой хаалганы цаанаХэрэгтэн Дорж1934
Д.Нацагдорж, Д.НамдагБи бишЗарлага ард1934
Д.НацагдоржУчиртай гурван толгойЮндэнгийн ард1934
Ши.АюушГовийн хүүхэн ГүндэгмааМалчин ард1934
Ши.АюушГурван давхар талхилтХэрэгтэн ард1934
Ши.АюушТаван мянган төгрөгний танихгүй хэрэгхөдөөгийн хүн1934
Ши.Аюуш15 настай АдъяаЛам1935
ОчирӨвгөн бүргэдӨвгөн1935
ТретьяковХятад орнррс хүрхрэх дуунДанжаад1935
Ши.АюушХарц Дамдин харц ДолгорНоён1935
Д.НамдагТэмцэлЛам1936
Ши.АюушЯг 18Лам банди1936
В.С.ИвановХуягт галт тэрэгБиклованов1938
Лопе де ВегаХонины булагМенго1937
Д.НамдагШинэ замДандар1938
Д.НамдагАмь ба амьдрлын үнэБүдүүн1937
Д.НамдагСүрэг чоноДамба1938
Д.НамдагШарай голын гурван хаанЦотон ноён1940
Э.ОюунГайхамшигт лимбэЛам1941
Б.Бааст, Ц.ЦэдэнжавМандухай цэцэн хатанАрд1942
Э.ОюунТалын баатарБогд, хамаргүй лам1943
Д.Ичинхорлоо, Д.Намдаг, Х.ПэрлэйХатанбаатар МагсаржавДэмбэрэл1943
Э.ОюунАмарсанааЧомбо лам1944
Ц.Цэдэнжав, Б.БаастЦогийн идэр насЖамба лам, Довдон1945
Э.ОюунАх дүү нарЦэрэг, ард1945
А.КорнейчукПлатон КречетБэрэст1947
Ч.ОйдовЖаргалыг хүссэн МөнхөөДаравгар1948
А.Н.ОстровскийХүний чарганд битгий сууГазрын эзэн1949
У.ШекспирОтеллоМонтоно1955
М.ШолоховСэтгэлийг шинэтгэсэн ньХамутов1959
У.ШекспирЛир ванГлостер гүн1964
У.ШекспирКонсулыг хулгайлсан ньКонсул1965
Б.ДашдавааСахиуст цэрэгДамчаа1965
Р.БатжановаМорхойн явдалДанзанExample
Э.ВойничОводКарди1966
Н.ПогодинБуутай хүнЦагааны офицер, Хөрөнгөтөн1967
Д.НамдагЭэдрээЭэ ван
Х.ХамзаБаян барлаг хоёрЦагдаагийн дарга1969
С.УдвалЦэрэн хаачивХөх ноён1971
Б.БрехтЭхийн сэтгэлГочи
Ч.ЧимидМаш нууцДойхора1975
У.ШекспирРичард ванЛондон хотын захирагч1994

Тайзнаа найруулсан жүжгүүд

ЗохиолчЖүжгийн нэрОн
Э.ОюунШинэ хүн1939
Д.НамдагБүдээ хүүхэн
А.П.ЧеховБаавгай1944
А.П.ЧеховАвралын буудал1944
А.П.ЧеховХанилах тухай гуйлт1944
А.П.ЧеховХэлгүй охин1944
Ч.ОйдовМиний баясгалан1945
Б.Бааст, Ц.ЦэдэнжавИйм нэгэн хаан байжээ1946
А.П.ЧеховХурим
Ч.ОйдовЖаргалыг хүссэн Мөнхөө1947
Ч.ОйдовЗам1947
Ч.ОйдовДалан худалч1948
А.Н.ОстровскийХүний чарганд битгий суу1949
Д.НамдагЗалуу үе1949
Ч.Лодойдамба, Х.ЗандрааЭрдэнийн Дорж
А.СмуковВоровьевийн ууланд1951
МухтаровМирдановын гэр бүл1954
СандагдоржГэнэн сэтгэл1959
Д.НамдагШарай голын гурван хаан1961
А.ПарнесХоёр эх1963
Г.МдиваниКонсулыг хулгайлсан нь1965
Д.ВангэнЭзэд1966
БатжувайнМорхойн явдал1966
П.ХорлооАлтан үст охин1966

Дэлгэцнээ бүтээсэн дүрүүд

Киноны нэрБүтээсэн дүр
Монгол хүүӨвөр монгол ноён
СүхбаатарОршил өвгөн, Богд, Ядуу лам
Сүрэг чоноДамба
Хил дээрЦэргийн дарга
Тарваган тахалӨвгөн
Гэм нь урдааХөдөөгийн хүн
Цогт тайжЗасаг лам
Бидэнд юу саад болж байнаАгуулахын нярав
Гологдсон хүүхэнЛувсан өвгөн
Түмний нэгЖигмидданзан
ӨглөөБогд
Улаан дарцагПингийн эзэн
Зэрэг нэмэхийн өмнөБогд
ТэмцэлБогд
Тамирын охинӨвгөн
Анхны алхамБалдан өвгөн
Төөрсөөр төрөлдөөМанаач өвгөн
Агуйн нууцАлбан хаагч
Дайсны цэргүүдээ сонсоцгоо!Нүүдэлчин өвгөн
ТөгсгөлБогд
Хүний төлөөМалчин өвгөн
Хүний амьБоловсон хүчний эрхлэгч
ХатанбаатарБогд
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Njamyn Cegmid is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Njamyn Cegmid
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes