peoplepill id: l-dandar
LD
1 views today
1 views this week
The basics

Quick Facts

A.K.A.
Lodongiĭn
Work field
Gender
Male
Birth
Death
Age
72 years
The details (from wikipedia)

Biography

Дандар баатар заримдаа Алаг морьт баатар гэж алдаршсан Лодонгийн Дандар нь 1914 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын Рашаант гэдэг газар төрсөн, Монголын Ардын армийн захирагч бөгөөд монголын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын төлөө тэмцэгч, монголын ард түмний дунд Алаг морьт Дандар баатар гэх нэрээрээ алдаршсан монголын цэргийн зүтгэлтэн байсан юм.

Намтар

Лодонгийн Дандар нь 1914 онд одоогийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг "Рашаант" гэдэг газар ядуу эмэгтэй Чойдогийн Аюушийн ууган хүү болон мэндэлжээ. Найман нас хүртлээ төрсөн эхийнхээ гар дээр хүмүүжиж байгаад Лодонгийн Лувсан гэгчид үрчлэгджээ. Лувсан бол эхнэр хүүхэдтэй байхыг эгнэгт цээрлэн үздэг, угийн гэлэн санваартан тул Дандарыг өөрийнхөө эцэг Лодонгоороо овоглуулсан байна.

1935 онд цэрэгт татагдсан ба улмаар ЗХУ-ын Тамбов хотын морин цэргийн дунд сургуульд суралцахаар томилогджээ. 1935-1938 онд энэхүү сургуульд суралцан төгсгөөд эх орондоо ирэхэд нь дэслэгч цол олгон Монголын Ардын армийн 6 дугаар морь дивизийн 17 дугаар морьт хорооны захирагчаар томилсон. Дандар баатар нь энэ хорооны захирагч байхад 1939 оны 5 сараас Япончуудын өдөөсөн Халхын голын байлдаан эхэлжээ. Дандар нь 5 сард болсон тулалдаануудад өөрийн хороог онцгой сайн командлан олон удаагийн тулалдаанд ялалт байгуулж байсан. 1939 оны 5 сарын нэгэн тулалдаанд 6 дугаар дивизийн захирагч Шаарийбуу баатарлагаар амь үрэгдсэний дараа энэ дивизийн захирагчаар Дандарыг томилсон байна. Халхын голын тулалдаануудад Дандар олон удаагийн морин дайралтыг биечлэн удирдаж байсан бөгөөд сэлмээр гарамгай цавчдаг байсан нь монгол-зөвлөлтийн цэргүүдийн дунд төдийгүй япончуудын дунд ихэд алдаршуулсан ба түүнийг унасан мориор нь Алаг морьт баатар гэж нэрлэдэг байжээ.

Олон удаагийн тулалдаанд баатарлаг гавьяа байгуулсныг нь үнэлэн 1939 оны 5 дугаар сарын 29 -нд Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнасны дээр 1939 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн гишүүдийн хамтарсан 60 дугаар тогтоолоор БНМАУ-ын Гарамгай баатар цолыг олгосон байна. Гарамгай гэсэн чимгийг Маршал Х.Чойбалсангийн биечлэн оролцсоноор тусгайлан тодотгон олгожээ.

1941 онд ЗХУ-д цэргийн академид суралцахаар очсон боловч фашистын герман довтолж Аугаа их Эх орны дайн эхэлсэнтэй холбогдуулан буцаан татаж ирүүлсэн. 1945 оны Чөлөөлөх дайнд дэд хурандаа цолтойгоор морьт хороо командлан оролцож хятадын цагаан хэрэм тултал тулалдсан. Дайны сүүлээр ЗХУ-ын цэргийн даргатай цэргийн бэлтгэлийн мал булаалдсан хэрэг үүсгэсэн байна.

1946 онд түүнд олгосон БНМАУ-ын Гарамгай баатар цол бусад шагналыг нь хурааж ял эдлүүлж эхэлсэн байдаг. Чухам ямар учир шалтгаанаар түүнийг ингэж хорьсон нь тодорхой бус зөвхөн хүмүүсийн ам дамжсан яриа байдаг. Хоригдол байхад нь тусгайлан 3 удаа Баруун хязгаарт томилон хасгийн дээрэмчдийн толгойлогч Оспан батырын эсрэг явуулсан тусгай үйл ажиллагаануудад оролцсон байна.

Хоригдол байхдаа сал бэлтгэх, хот хоорондын тээврийн жолооч зэрэг ажил хийж, хөдөлмөрийн өндөр амжилтуудыг тогтоож байсан. БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд Хурлын 1964 оны 09-р сарын 07-ны өдөр Л.Дандарыг урьд шийтгүүлсэн эрүүгийн гэмт хэрэгт нь холбогдолгүй болгон цагаатгасан. Үүний дараа БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1964 оны 09-р сарын 29-ний өдрийн 172-р зарлигаар Л.Дандарт БНМАУ-ын гарамгай баатар цол, бүх одон медалиудыг буцаан олгожээ. БНМАУ-ын гарамгай баатар Лодонгийн Дандар 1986 оны 12 дугаар сард өвчний улмаас таалан төгссөн.

Сонирхолтой баримтууд

Дандар баатрын унаж байсан Алаг морь ньСүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ард Дамдинжавын адуу бөгөөд цэргийн агтнаас Дандар баатар өөрөө сонгож авч унажээ. Алаг морь нь 1945 оны Чөлөөлөх дайны үед цэргийн ачаа хөсөг чирэн Хянганы нурууг давах үед хавцал руу унаж осолдсон байна.

Мөн үзэх

  • Бүрэгхангай сум

Уран зохиол

  • Г.Сэрсмаа. Уулын бүргэд салхи сөрөн ниснэ. баримтат тууж. УБ. 1968 он

Цахим холбоос

Эх сурвалж

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
L. Dandar is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
L. Dandar
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes