peoplepill id: donrovyn-namdag
DN
Mongolia
1 views today
1 views this week
Donrovyn Namdag
Mongol poet and writer (1911-1984)

Donrovyn Namdag

The basics

Quick Facts

Intro
Mongol poet and writer (1911-1984)
Places
Work field
Gender
Male
Place of death
Ulaanbaatar, Mongolia
Age
72 years
The details (from wikipedia)

Biography

Донровын Намдаг Төрийн хошой шагналт, УГЗ, Монголын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгчдийн нэг, жүжгийн зохиолч, монголын театрын урлагийн анхдагчдын нэг.

Намтар

Д.Намдаг 1911 онд хуучнаар Сайн ноён хан аймгийн Үйзэн гүний хошуу, эдүгээгийн Завхан аймгийн Алдархаан сумын нутаг Ар шанд гэдэг газар өртөө улаач Донровын гэр бүлд төржээ. Мижиддорж, Чойдог гэх хүмүүсээр бичиг үсэг заалгаж Монгол бичиг сурчээ.

1925 онд МХЗЭ-д элсч, 1925 онд МХЗЭ-ийн 4-р их хурлын төлөөлөгчөөр сонгогдон Улаанбаатарт хотноо ирсэн нь түүний сурч боловсрох үүдийг нээсэн. Намдаг (1911 оны 10 сарын 16 - 1984 оны 3 сарын 11) нь Монголын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгчдийн нэг, жүжгийн зохиолч, монголын театрын урлагийн анхдагчдын нэг байв.

Бага балчир насандаа нутгийнхаа Сургуульд элсэн оржээ. 1926 - 1927 онд Герман улсын хэлний бэлтгэлд, 1927 - 1929 онд Германы Вихерсдоф сургуульд Бадарч, Г.Батсүх, Гомбо, Хаалай, Л.Намхайцэрэн, Д.Нацагдорж, Сэдэд, Цэрэнханд, Пагмадулам, Цэвээн зэрэг нөхдийн хамт суралцаж төгссөн байна.

Уран Бүтээл

  • "Учиртай гурван толгой" дуурь (1934) - Д.Нацагдоржтой хамтран
  • "Би биш" жүжиг (1934)
  • "Тэмцэл" жүжиг (1934)
  • "Хүрээ тойруулж, хүрд эргүүлэхдээ" өгүүллэг (1935)
  • "Сүрэг чоно" тууж, кино зохиол (1936)
  • "Амь ба амьдралын үнэ" жүжиг (1936)
  • "Мөлжигч ба туслагч" жүжиг (1936)
  • "Халх гол" жүжиг (1940)
  • "Шарай голын гурван хаан" жүжиг (1941)
  • "Их журам" жүжиг (1947)
  • "Залуу үе" жүжиг (1948) - Ш.Нацагдоржтой хамтран бичсэн
  • "Нэг ангийхан" жүжиг (1949) - Ч.Лодойдамбатай хамтран
  • "Галт тэрэг" (1950)
  • "Уулын хөх чоно" (1950)
  • "Алим" тууж (1952)
  • "Цэцэрлэг дээр" жүжиг (1953)
  • "Шинэ зам" жүжиг(1954)
  • "Цаг төрийн үймээн" роман (1960)
  • "Үрэгдсэнийг хүлээгч" өгүүллэг (1962)
  • "Нүгэл буян" кино зохиол (1963)
  • "Хөгшин чоно улисан нь" тууж (1963-1965)
  • "Шинэ байшинд" жүжиг (1966)
  • "Хярааны хонхорт" жүжиг (1967)
  • "Ээдрээ" жүжиг (1968)
  • "Үр тариа" тууж (1978)
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Donrovyn Namdag is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Donrovyn Namdag
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes