peoplepill id: batyn-dorzh
BD
Mongolia
1 views today
1 views this week
Batyn Dorzh
Mongolian politician

Batyn Dorzh

The basics

Quick Facts

Intro
Mongolian politician
Places
Work field
Gender
Male
Death
Age
67 years
The details (from wikipedia)

Biography

Батын Дорж (* 1914 оны 9 сарын 17, Завхан аймгийн Алдархаан сум; † 1982 оны 7 сарын 23) нь БНМАУ-ын Улсын баатар, анхны Армийн Генерал (1971 онд), цэргийн зүтгэлтэн, улс төрч, элчин сайд зэргийн нэр хүндтэй ажлыг нэр төртэйгээр биелүүлж явсанхүн юм.

Намтар

  • 1929-33 онд сумын зарлага, галч, хамтралын тариачин, агтны дарга,
  • 1935-36 онд Ардын хувьсгалт цэргийн морин сургуульд сурагч, салааны орлогч,
  • 1936-37 онд дунд даргын курст сонсогч, салааны дарга,
  • 1938-40 онд мөн дивизийн 1-р хорооны 2-р сумангийн дарга, 1-р морьт дивизийн дарга бөгөөд УБ хотын гарнизоны дарга,
  • 1940-48 онд Хилийн ба Дотоодын Цэргийн ХЭГ-ын дарга, ДЯЯ-ны цэргийн хэргийг эрхэлсэн орлогч сайд,
  • 1948-52 онд ЗХУ-ын Фрунзийн академи, Жанжин штабын академийн дээд курст сурч төгссөн.
  • 1952-56 онд Чойбалсан дахь морьт бригадын дарга, Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн, “Совмонгол металл” нийгэмлэгийн ерөнхий захиргааны орлогч,
  • 1956-59 онд ЦНАХХЭГ-ын сайд,
  • 1959-61 онд НАХЯ-ны сайд,
  • 1961-68 онд БНАСАУ-д, БНАГУ-д, ХБНСЮУ-д БНМАУ-аас суусан онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд,
  • 1968-69 онд НАХЯ-ны орлогч сайд бөгөөд Хилийн ба Дотоодын Цэргийн ХЭГ-ын дарга,
  • 1969-78 онд БХЯ-ны сайд,
  • 1978-82 онд ХТАЗХ-ны даргаар ажиллажээ.

Засгийн газрын шийдвэрээр 1940-1948 он хүртэл баруун хязгаарыг тохинуулах тусгай группийн командлагчаар томилогдон, улсын хил цөмөрсөн Гоминдан, Османы дээрэмчдийг устгах, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтайн иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах, хилийн чанадад тусгай ажиллагаа зохион байгуулах үүргийг амжилттай биелүүлжээ.

Гавьяа Шагнал

БНМАУ-ын

  • АИХТ-ийн 1974 оны 253 дугаар зарлигаар Улсын баатар цол
  • Сүхбаатарын одон 2 удаа
  • Байлдааны гавьяаны улаан тугийн одон 2 удаа
  • Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
  • Алтангадас одон 2 удаа
  • Хүндэт хилчин
  • Байлдааны ба ойн медалиуд,

Гадаад Орны

  • ЗХУ-ын Лениний одон
  • ЗХУ-ын Улаан Тугийн одон
  • ЗХУ-ын Эх орны дайны 2-р одон
  • БНБАУ-ын Улаан тугийн одон
  • Югославын улаан тугийн
  • БНАСЧУ-ын улаан таван хошуу одон болон бусад медалиудаар шагнагджээ.

БНМАУ-ын Ардын Армийн цол

  • 1944 онд анхны хошууч генералуудын нэг
  • 1956 онд дэслэгч генерал
  • 1969 онд хурандаа генерал
  • 1971 онд анхны армийн генерал цолыг хүртжээ.

Сонгуульт ажил

  • АИХ-ын депутатаар 6
  • МАХН-ын ТХ-ны гишүүнээр 7 удаа сонгогдсон.

Дурсгал

1982 оны 260-р зарлигаар хилийн 0130-р ангийг түүний нэрэмжит болгожээ.

Хөшөөг нь төрсөн нутаг Завхан аймгийн Алдархаан сум, Завхан аймгийн Улиастай хот, Ховд аймгийнҮенч суманд тус тус босгосон.


The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Batyn Dorzh is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Batyn Dorzh
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes