peoplepill id: abakhu-mergen
AM
1 views today
1 views this week
The basics

Quick Facts

Gender
Male
Family
Father:
Geresenje
The details (from wikipedia)

Biography

Абахуй мэргэн ноён бол Гэрсэнз жалайр хунтайжийн гутгаар хөвгүүн Онохуй үйзэн ноёны дэд хөвгүүн юм. 1646 онд Абаху мэргэн манжийн цэргийн эсрэг байлдаж буй Сөнөдийн Тэнгис ванд туслахаар хоёр түмэн цэрэг захирч, Сэцэн хан Шолой, түүний хөвүүн Бямба нартай хамт мордсон юм. Абаху мэргэн нар Зажибулаг гэдэг газар Манжийн цэрэгтэй тулалджээ. Зажибулагийн тулалдаан манж нар халхын цэргийн цэргийн хүчин чадлыг сорьсон анхны тулалдаан болсон билээ.

Удам угсаа

Түүний захирсан нутаг нь Халх долоон хошууны нэгд тооцогдож байсан. 1691 он хүртэл Түшээт хан аймгийн хоёр хошууны нэг байсан. Газар нутаг нь одоогийн Өмнөговь, Дорноговь, Дундговь, Өвөрхангай аймгийн зүүн өмнөд хэсгийг хамарсан байсан. Энх амгалан хааны үед түүний хөвгүүн Гүршихид жинон цол шагнасан. Ингэснээр 1691 он хүртэл Мэргэн жинонгийн хошуу гэгдэж байсан. Халх нь манжид дагаар орсны дараа Гүршихи мэргэн жинонд, Төрийн Жюнь ван цол олгоод, түүний захирсан хошууг Халхын умар замын зүүн гарын дундад хошуу гэж нэрлэсэн. 1911 онд Богд хаант Монгол улсын үеэс эхлэн Мэргэн вангийн хошуу гэж нэрлэх болсон.

Гэр бүл

Эцэг:Онохуй үйзэн ноён

Эх: тодорхойгүй

Ах, дүүс
  1. Абтай сайн хан (Түшээт хан аймгийн хошууны ноёдын дээд өвөг)
  2. Түмэнхэн сайн ноён (Сайн ноён хан аймгийн хошуудын дээд өвөг)
  3. Бахрай хошууч (Цогт тайжийн эцэг)
Хүүхэд
  1. Гүршихи мэргэн жонон (?-1706)
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Abakhu Mergen is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Abakhu Mergen
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes