Namsray

The basics

Quick Facts

Gender
Male
Birth1876
The details

Biography

М.Намсрай

Мижиддоржийн Намсрай нь Богд Хаант Монгол Улсын анхны Засгийн газрын гишүүн, Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд Эрдэнэ жонон ван Намсрай эзэн Чингисийн алтан ургийн сурвалжит язгууртан бөгөөд 1876 оны улаан хулгана жил тайж Мижиддоржийн ууган хүү болон мэндэлжээ.

1911 оны зун болсон тусгаар тогтнолоо сэргээн мандуулах зорилгоор нууцаар уулзсан эх оронч таван язгууртны нэг байв. Тэрээр 1911 оны арваннэгдүгээр сарын 30-нд байгуулагдсан Монголын Түр засгийн анхны долоон хүний нэг болсон байна. Ийнхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгалд манлайлан оролцжээ. Тэрээр хожим 1921 онд Ардын засгийн газар байгуулагдахад таван шадар сайдын нэгээр ажиллаж байв.

Эшлэл

The contents of this page are sourced from Wikipedia article on 04 Apr 2024. The contents are available under the CC BY-SA 4.0 license.