Гаваагийн Батхүү (* 1960 оны 5 сарын 19-нд Өвөрхангай аймгийн Хужирт суманд; † 2019 оны 5 сарын 17-нд) нь Монголын улс төрч, Улсын Их Хурлын гишүүн, АПУ компанийн захирал байсан.
Төгссөн сургууль, мэргэжил
- 1978 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн дунд сургууль
- 1983 онд ЗХУ-ын Харьков хотын Инженер-эдийн засгийн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр
- 1999 онд ШУТИС-ийн Бизнесийн удирдлагын ухааны магистаар тус тус төгссөн
Эрдмийн зэрэг, цол
- Бизнесийн удирдлагын ухааны магистр
Ажилласан байдал
- 1983 онд Авто засварын заводын Их засварын цехэд засварчин, мастер
- 1983 - 1987 онд Авто засварын үйлдвэрийн нэгдэлд хэлтсийн дарга
- 1987 - 1991 онд Тээврийн яаманд БХЗГ-т ахлах мэргэжилтэн
- 1991 - 1996 онд “Шунхлай” ХХКомпанийн ерөнхий захирал
- 1996 - 1999 онд Дэд бүтцийн хөгжлийн яаманд Зам тээврийн газрын дарга
- 1999 - 2000 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд
- 2000 - 2002 онд “Инфра структур” ХХКомпанийн захирал
- 2002 - 2004 онд “АПУ” ХКомпанийн гүйцэтгэх захирал
- 2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2004 - 2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд
- 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
- 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Шагнал
- 1999 онд ОХУ-ын “Найрамдал” одон
- 1999 онд Монгол Улсын Алдарт уяач цол
- 2000 онд Засгийн газрын хүндэт жуух
- 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
- 2006 онд Монгол Улсын Манлай уяач цол
- 2007 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- 2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль
Эшлэл
- ↑ sonin.mn: Г.Батхүүгийн хэлэх дуртай “Эргэж уулзах нүүртэй амьдрах сайхан...” гэдэг үгийг сэтгэл зүрхэндээ үүрд тээж явна, нийтлэгдсэн 2019-05-20, хандсан 2020-01-20