Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Intro | Mongol poet and writer (1911-1984) | |
Places | Mongolia | |
was | Poet Writer | |
Work field | Literature | |
Gender |
| |
Birth | 16 December 1911 | |
Death | 11 March 1984Ulaanbaatar, Mongolia (aged 72 years) | |
Star sign | Sagittarius |
Biography
Донровын Намдаг Төрийн хошой шагналт, УГЗ, Монголын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгчдийн нэг, жүжгийн зохиолч, монголын театрын урлагийн анхдагчдын нэг.
Намтар
Д.Намдаг 1911 онд хуучнаар Сайн ноён хан аймгийн Үйзэн гүний хошуу, эдүгээгийн Завхан аймгийн Алдархаан сумын нутаг Ар шанд гэдэг газар өртөө улаач Донровын гэр бүлд төржээ. Мижиддорж, Чойдог гэх хүмүүсээр бичиг үсэг заалгаж Монгол бичиг сурчээ.
1925 онд МХЗЭ-д элсч, 1925 онд МХЗЭ-ийн 4-р их хурлын төлөөлөгчөөр сонгогдон Улаанбаатарт хотноо ирсэн нь түүний сурч боловсрох үүдийг нээсэн. Намдаг (1911 оны 10 сарын 16 - 1984 оны 3 сарын 11) нь Монголын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгчдийн нэг, жүжгийн зохиолч, монголын театрын урлагийн анхдагчдын нэг байв.
Бага балчир насандаа нутгийнхаа Сургуульд элсэн оржээ. 1926 - 1927 онд Герман улсын хэлний бэлтгэлд, 1927 - 1929 онд Германы Вихерсдоф сургуульд Бадарч, Г.Батсүх, Гомбо, Хаалай, Л.Намхайцэрэн, Д.Нацагдорж, Сэдэд, Цэрэнханд, Пагмадулам, Цэвээн зэрэг нөхдийн хамт суралцаж төгссөн байна.
Уран Бүтээл
- "Учиртай гурван толгой" дуурь (1934) - Д.Нацагдоржтой хамтран
- "Би биш" жүжиг (1934)
- "Тэмцэл" жүжиг (1934)
- "Хүрээ тойруулж, хүрд эргүүлэхдээ" өгүүллэг (1935)
- "Сүрэг чоно" тууж, кино зохиол (1936)
- "Амь ба амьдралын үнэ" жүжиг (1936)
- "Мөлжигч ба туслагч" жүжиг (1936)
- "Халх гол" жүжиг (1940)
- "Шарай голын гурван хаан" жүжиг (1941)
- "Их журам" жүжиг (1947)
- "Залуу үе" жүжиг (1948) - Ш.Нацагдоржтой хамтран бичсэн
- "Нэг ангийхан" жүжиг (1949) - Ч.Лодойдамбатай хамтран
- "Галт тэрэг" (1950)
- "Уулын хөх чоно" (1950)
- "Алим" тууж (1952)
- "Цэцэрлэг дээр" жүжиг (1953)
- "Шинэ зам" жүжиг(1954)
- "Цаг төрийн үймээн" роман (1960)
- "Үрэгдсэнийг хүлээгч" өгүүллэг (1962)
- "Нүгэл буян" кино зохиол (1963)
- "Хөгшин чоно улисан нь" тууж (1963-1965)
- "Шинэ байшинд" жүжиг (1966)
- "Хярааны хонхорт" жүжиг (1967)
- "Ээдрээ" жүжиг (1968)
- "Үр тариа" тууж (1978)