Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Intro | Mongolian cameraman | |
Places | Mongolia | |
was | Cinematographer Film crew member Camera operator | |
Work field | Film, TV, Stage & Radio | |
Gender |
| |
Birth | 15 May 1919, Mongolia | |
Death | 23 July 1989Mongolia (aged 70 years) |
Biography
Дэжидийн Жигжид - БНМАУ-ын Төрийн шагналт, Ардын Жүжигчин, УГЗ XX зууны манлай найруулагч.
Намтар
1931-1937 онд бага сургууль, Багшийн сургуульд суралцжээ.
“Монгол кино” үйлдвэрт 1937 онд орж зөвлөлтийн мэргэжилтэн С.В.Гусев, А.А.Лебедев нарыг дагалдаж зураглаачийн мэргэжилд суралцаж, уг үйлдвэрт зураглаач, найруулагчаар нас бартлаа тасралтгүй ажиллан, үндэсний кино урлагийн гал голомтыг үүсгэлцэж, авьяас билгээ энэ урлагт зориулсан байна.
Анх Б.Дэмбэрэлийн хамт “Морин цэрэг-танкист”, “Цогт тайж”, Д.Ганжуур, Б.Дэмбэрэл нартай “Шинэ жил”, “Гэм нь урдаа”, “Манай аялгуу”, өөрөө дангаараа “Сэрэлт” зэрэг уран сайхны киноны зургийг авчээ. . . .. . . . . оноос “Ардын элч”, “Түмний нэг”, “Хүний мөр”, “Үер”, “Өглөө”, “Хүргэн хүү”, “Тэмцэл”, “Хөх ногооны униар”, “Ард Аюуш” гэхчилэн уран сайхны олон киног найруулсан байна. Үргэлж шинийг санаачлагч, эрэлхийлэгч, түүх хувьсгалын сэдэвтэй кино бүтээхдээ илүү чадамгай уран бүтээлч байжээ.
Гавьяа Шагнал
- БНМАУ-ын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн - /1945-11-28. №109/
- БНМАУ-ын Төрийн шагнал - /1969/ “Ардын элч”, “Үер”, “Өглөө” киног найруулсан учир
- БНМАУ-ын Ардын Жүжигчин - /1985-12-23. №255/
- Сүхбаатарын одон 2 удаа болон бусад медалиудаар шагнагджээ.
Баримт
Хүү Ж.Биндэр кино найруулагч.