Ганболдын Ариунболд (2002 оны 6 сарын 11-нд Эрдэнэт хотод төрж, өссөн) нь Монголын поп дуучин, дуу зохиогч олны мэдэхээр тайзны нэр нь Davaidasha (Бичиглэлийн хэв, хаяг нь: davaidasha) юм. Түүний тайзны нэрийн утга нь Даваадаш гэх Монгол нэрийг маяг оруулан өөрчилж уран бүтээлчийн нэрээ болгожээ. Тэрээр 2020 оноос эхлэн бие даан Bedroom pop, emo rap урсгалуудаар бүтээлүүд хийж эхлэн "Хүүхдийн Тоглоом" нэртээ дуугаа анх Soundcloud хуудсандаа нийтэлж байжээ. 2021 онд “Яг Чам Шиг” нэртэй синглээрээ сонсогчдын сонирхлыг татаж эхэлсэн. Үргэлжлүүлэн "Чи Чинь Нээрээ" нэртэй синглээ видео дүрстэйгээр YouTube сувагтаа гаргаснаар өнөөдрийг хүртэл 7,4 сая үзэлт авч олонд танигдсан.
Өмнөх амьдрал
Ариунболд нь 6 хүүхэдтэй айлын том хүүхэд нь бөгөөд 2008 онд Цайхун-Гэгээ сургуульд элсэн 2020 онд ахлах сургуулиа төгссөн. Тэрээр 5 дугаар ангиасаа хойш 8 жилийн хугацаанд Хип хоп гудамжны бүжгийн төрлөөр хичээллэж байсан. Энэ нь түүнийг дуу хөгжимтэй ойр байхад гүн нөлөө үзүүлжээ. Мөн багадаа шүлэг зохиохдоо сайн байсан бөгөөд 17 настайгаасаа гитар тоглож сурч байсан нь дуу зохиож бичих сууриудын нэг болсон.
Хөгжмийн карьер
2017-2020 он
Анх 2017 онд анхны дуугаа найзтайгаа хамт төрж өссөн Эрдэнэт хотын студид хоолойгоо бичүүлж эхэлж байжээ. Түүнээс хойш Soundcloud хуудсандаа ихэвчлэн дуунуудаа байрлуулж тодорхой хэмжээний сонсогчдтой болж эхэлсэн ба түүний анхны гаргасан албан ёсны сингл нь "Шуналтай Нүд" дуу байжээ. 2020 онд тэрээр Covid-19-ийн үеэр "Эстетика" нэртэй 9 дуунаас бүрдсэн албан бус цомгоо Soundcloud хуудсандаа байрлуулж гаргасан.
2021-2022 он
2021 онд "Эстетика" албан бус цомгоос 'Яг Чам Шиг' нэртэй дуугаа YouTube сувагтаа Японы алдартай анимуудын хэсгүүдийг агуулсан засвартай видеогоор гаргаснаар сонсогчдод нэлээдгүй хүрч чадсан. Davaidasha тухайн ондоо өөрийн хувийн дуу бичлэгийн студийг байгуулсан нь бүтээлүүдээ идэвхтэй хийх түлхэц болсон. Үргэлжлүүлэн 2021 онд "Аладдин", Чи Чинь Нээрээ", "Тэмтрүүл", "Нүүрний Будаг", "Ерөөсөө", 2022 онд "Удаа Дараа", "Хэрвээ Бид" гэх дуунуудаа гаргаж сонсогчдод амжилттай хүргэж чаджээ. Цаашлаад Davaidasha 2022 оны төсгөлд анхны албан ёсны EP-г гаргахаар ажиллаж байгаагаа зарласан.
Гаргасан цомог, уран бүтээлүүд
Микстейп Цомог
Цомгийн нэр | Ерөнхий Мэдээлэл | Дууны жагсаалт |
---|
Эстетика | - Гарсан огноо: 2020 оны 12 сарын 1
- Лэйбел: Бие даасан
- Формат: Дижитал стрийминг, таталт
| - Lonely Boy
- Токио
- Хоёулаа
- Дайчин
- Хагархай Стакан
- Кадиллак
- Яг Чам Шиг
- Чиний Төлөө
- Эстетика
|
Синглүүд
Дууны нэр | Гарсан он | Цомог |
---|
"Хэрвээ Бид" | 2022 | Цомогт багтаагүй синглүүд |
"100 татна" хамт. Vaisnuka |
"Чоо Шинэ" хамт. bektorpetrovic |
"Ерөөсөө" хамт. Хойдаав | 2021 |
"Ажлынхаа Зав Зайгаар" |
"Ганцаардаж Байна" |
"Яг Чам Шиг (Live)" |
"Чи Чинь Нээрээ" |
"Шунаша" |
"Аладдин" |
"Газар Доор" |
"I'm in the Bathroom" |
"Яг Чам Шиг" | 2020 | Эстетика (Микстейп) |
"Шуналтай Нүд" хамт. Тулгаа | 2020 | Цомогт багтаагүй сингл |
Хамтарсан синглүүд
Дууны нэр | Гарсан он | Цомог |
---|
"Удаа Дараа" хамтарсан* Noubold & 290 | 2022 | Цомогт багтаагүй синглүүд |
"Нүүрний Будаг" хамтарсан* Tgldrchr | 2021 |
"Тэмтрүүл" хамтарсан* BLEJ | 2021 |
|
Бусад холбоосууд
Эх Сурвалж